Бидний бэлтгэсэн тайлангийн тухайд

Нарийн ур ухаан шаардсан уул уурхайн тэргүүн жишээ Оюу толгой

EN | MN

Уул уурхайд хөрөнгө оруулалт хийх нь улам бүр нарийн төвөгтэй болж буй энэ цаг үед ашигт малтмалын нөөцийн эзэн улсад ямар хэмжээний үнэ цэн авчрах боломжтойг, ямар сорилт, боломж урган гарч болохыг Монгол Улс дахь Оюу толгой үйлдвэр тод томруун харуулж байна.

Тайлан татах
Тайлан татах

Уул уурхайн төсөл хэрэгжихэд улам хүндрэлтэй болж, алс хол, газрын илүү гүнээс, ашигт малтмал олборлох шаардлагатай болж байна. Үүнийг боломжтой гэдгийг батлан харуулж буй цөөн уурхайн нэг нь Монголын Өмнийн говь нутаг дахь дэлхийн хэмжээний зэс‑алтны орд болох алс хол, газрын гүнд байрших асар их нөөцтэй Оюу толгой уурхай юм.

Ийм чухал цаг мөчид “Ergo Strategy Group” нь Оюу толгой үйлдвэрийн тухай шинэ тойм судалгаа нийтэллээ. Инженерийн ололт амжилт төдийгүй техник, санхүү, хууль эрх зүйн, байгаль орчин, нийгмийн олон талт нарийн төвөгтэй олон хүчин зүйлсээр бүрэлдэж байгааг нарийвчлан авч үзлээ.

Оюу толгойн уурхайн үйл ажиллагааны бүхий л хэсэг нарийн төвөгтэй. Тус үйлдвэрийн үйл ажиллагаа нь ил болон гүний уурхай, баяжуулах үйлдвэр, эрчим хүч, ус хангамж, логистик, санхүүгийн нэгдсэн үйл явц бөгөөд гүний уурхайн чулуулгийн нөхцөл, үйл ажиллагааны шаардлага, оролцогч талуудын хүлээлт зэрэг нь хувьсан өөрчлөгдөх үед харилцан уялдаатай урагшлах шаардлагатай.

Оюу толгойн уурхайн үйл ажиллагааны бүхий л хэсэг нарийн төвөгтэй. Тус үйлдвэрийн үйл ажиллагаа нь ил болон гүний уурхай, баяжуулах үйлдвэр, эрчим хүч, ус хангамж, логистик, санхүүгийн нэгдсэн үйл явц бөгөөд гүний уурхайн чулуулгийн нөхцөл, үйл ажиллагааны шаардлага, оролцогч талуудын хүлээлт зэрэг нь хувьсан өөрчлөгдөх үед харилцан уялдаатай урагшлах шаардлагатай.

Оюу толгойн эдийн засгийн ач холбогдол

Оюу толгойн үйл ажиллагаа нарийн төвөгтэй ч эдийн засгийн бодит үр өгөөж авчирч буй нь илэрхий харагдаж байна. Гүний уурхайн олборлолт эрчимжихийн хэрээр төсвийн орлого, ажлын байр, дотоодын ханган нийлүүлэлт, дэд бүтэц, бусад салбарт үзүүлэх үржүүлэгч нөлөөгөөрөө Монгол Улсын эдийн засгийн салшгүй хэсэг болсоор байна. Уурхайн ашиглалтын хугацаанд бий болох цэвэр үр өгөөжийн 53 гаруй хувь нь Монгол Улсад ногдоно гэж тооцоолж байгаа бөгөөд дунджаар жил бүр одоогийн дотоодын нийт бүтээгдэхүүний 11 орчим хувьтай тэнцэх нэмүү үнэ цэн бүтээх болно. Монгол Улсын хувьд Оюу толгой үйлдвэрийн ач холбогдол нь зөвхөн ашигт малтмалын нөөцийн хэмжээгээр бус, харин энэхүү нарийн төвөгтэй өгөгдлийг урт хугацааны үр өгөөж болгох өргөн боломжид оршиж байна.